БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ

Шинээр байгуулах болон одоо ажиллаж буй үйлдвэр, үйлчилгээ , барилга байгууламж , тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх болон бусад хэлбэрээр байгалийн нөөц баялаг ашиглах төсөлд БОНБЕҮ хийлгэх бөгөөд энэхүү үнэлгээний хүрээнд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тогтоож дүгнэлт гаргана.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ашигт малтмал ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдсэн байна.

Төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгуулага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ, түүний Тэргүүлэгчид хяналт тавина.

Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн товч тодорхойлолт, техник-эдийн засгийн үндэслэл, технологийн шийдэл, ажлын зураг болон холбогдох бусад бичиг баримтыг бүрдүүлэн төслийн энэ хуулийн хавсралтад заасан ангилалын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсвэл нутгийн захиргааны байгууллагад хүргүүлж , БОНБЕҮ хийлгэнэ.

Төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийх аргачилсан зааврыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

БОНБЕҮ-г шинжээч ажлын 12 өдөрт багтаан хийж дараах дүгнэлт гаргана.

-БОНБНҮ-хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх

-төслийг тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх

-БОНБНҮ хийлгэх

-холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, техник, технологи нь байгаль орчинд халтай буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй төслийг буцаах

Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр

Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн үйл ажиллагааны явц, үр дүнг хянах, БОНБҮ-ний дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөртэй ажиллана.

Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд: байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах , арилгах арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна.

Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт:  үйл ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд үзүүлж буй өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр , шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон тусгана.

Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө зардлын хэмжээг БОНБЕҮ хийсэн байгууллага батална.

Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгон тухайн жилийн байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг байгаль орчныг хамгаалах сум, дүүргийн тусгай дансанд төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг жил тутам тайлагнана.

Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, түүний Тэргүүлэгчид хяналт тавина.

БОНБЕҮ хийсэн байгууллага нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хяналтын дүнг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн баталгааны мөнгийг буцаан олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай эрх авсан аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.

БОНБНҮ хийсэн аж ахуйн нэгж нь үнэлгээний ажлын тайланг холбогдох бусад бичиг баримтын хамт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад хүргүүлнэ.

БОНБНҮ-ний тайланг хүлээн авсан шинжээч ажлын 18 өдөрт багтааж үнэлгээний шинжилгээг хийлгэнэ. Үнэлгээний шинжилгээг хийлгэхдээ шаардлагатай бол байгаль орчны шинжилгээний итгэмжлэгдсэн лабораториор дүгнэлт гаргуулж болно.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, тухайн төсөл хэрэгжих газрын иргэдийн саналыг харгалзан төслийг хэрэгжүүлэх эсэх шийдвэр гаргана.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд оролцогчдын эрх үүрэг

Төсөл захиалагч, хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг

Төсөл хэрэгжүүлэгч, захиалагч дараах эрх эдэлнэ.

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх хүсэлтээ эрх бүхий аж ахуйн нэгжид гаргах

- Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх аж ахуйн нэгжийг сонгох

- Тухайн төслийн техник, технологи, бизнесийн холбоотой зарим мэдээллийг нууцлахыг БОНБНҮ хийлгэх аж ахуйн нэгжээс шаардах

Төсөл хэрэгжүүлэгч, захиалагч дараах үүрэг хүлээнэ.

Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдол бүхий бичиг баримтыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж өгөх

Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж, биелэлтийг тогтоосон хугацаанд тайлагнах

Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

12 дугаар зүйл.

12.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд зөрчлийн шинж байдал , хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

12.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсвэл эрх бүхий байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурьдсан захиргааны шийтгэл ногдуулна.

12.2.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, зохих шийдвэр гаргуулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус олсон орлогыг улсын орлого болгож сум, дүүргийн төсвийн дансанд шилжүүлэх

12.2.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй бол зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн зогсоож, гэм буруутай албан тушаалтныг 50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 төгрөгөөр торгох

12.2.3. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөргүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй, биелэлтийг хугацаанд нь гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй бол гэм буруутай албан тушаалтныг 25000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох

13 дугаар зүйл.

13.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлснээс буюу үнэлгээгээр тавигдсан шаардлагыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ХАВСРАЛТ

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ТӨСЛИЙН АНГИЛАЛ

Нэр Хариуцан гүйцэтгэгч
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  1. Уул уурхайн төсөл
Бүх төрлийн ашигт малтмалын олборлолт Тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт
  1. Хүнд үйлдвэрийн төсөл
Бүх төрөл
  1. Хөнгөн хүнсний үйлдвэрийн төсөл
Улсын чанартай томоохон үйлдвэр Орон нутгийн жижиг дунд үйлдвэр
  1. Хөдөө ажахуйн төсөл
-усан сан

-усжуулалтын систем

-атар газар эзэмших үйл ажиллагаа

Бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа
  1. Дэд бүтцийн хөгжлийн төсөл
-1мвт-аас илүү хүчин чадал бүхий эрчим хүчний станц

-35кваас илүү хүчдэл бүхий цахилгаан дамжулах шугам

-усан цахилгаан станц

-дулааны шугам

-төмөр зам

нисэх буудал

-улс, хот хоорондын зам

-улс, хот хоорондын холбоо

-1мвт хүртэл хүчин чадал бүхий эрчим хүчний станц

-35 кв хүртэл хүчдэлтэй цахилгаан дамжулах шугам

-тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд дамжуулах дулааны шугам

-орон нутгийн чанартай зам, холбоо

  1. Үйлчилгээний салбарын төсөл
-50 ор хоногоос дээш хүчин чадалтай зочид буудал, амралт, сувилал, бусад үйлчилгээний газар

-аялал жуулчлал эрхлэх үйл ажиллагаа

-50 хүртэл хүчин чадалтай зочид буудал, амралт, сувилал, бусад үйлчилгээний газар
  1. Бусад төсөл:

-хот байгуулалт

- батлан хамгаалах болон иргэний хамгаалалтын зориулалтаар хэрэгжүүлэх төсөл

-усан хангамжийн систем

-цэвэрлэх байгууламж

-хог хаягдлын нэгдсэн цэг гэх мэт

-1000 дээш хүн амтай төв, суурин газрын усан хангамж, цэвэрлэх байгууламж, хог хаягдлын нэгдсэн цэг

-батлан хамгаалах болон иргэний хамгаалалтын зориулалтаар байгуулах улсын чанартай барилга байгууламж

-1000 –аас доош хүн амтай төв, суурин газрын усан хангамж, цэвэрлэх байгууламж, хог хаягдлын нэгдсэн цэг

-батлан хамгаалах болон иргэний хамгаалалтын чи глэлээр байгуулах орон нутгийн чанартай барилга байгууламж

  1. Биологийн төрөл зүйлийн төсөл
-улсын чанартай томоохон загасны аж ахуй

-ан амьтан, ургамал нутагшуулах, ашиглах болон бусад үйл ажиллагаа

-ан агнуурын болон ойн аж ахуй, ангийн отог

-тухайн дэвсгэр нутгийн хүн амын хэрэгцээг хангах зориулалттай загасны аж ахуй

  1. Химийн хортой болон цацраг идэвхт бодис, аюултай хаягдлын төсөл
Химийн хортой болон цацраг идэвхит бодис, аюултай хаягдлыг боловсруулах, ашиглах, хадгалах, тээвэрлэх, устгах үйл ажиллагаа
  1. Тусгай хамгаалалттай газар нутагт явуулах үйл ажиллагаа
Улсын тусгай хамгаалалттай газрын хилийн цэсэд явуулах үйл ажиллагаа -орон нутгийн хамгаалалтад авсан газар нутагт увуулах үйл ажиллагаа