ЗОЧИД БУУДАЛ, ДЭН БУУДАЛ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

Шинээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэн улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахад бүрдүүлэх бичиг баримт

1.Зөвшөөрөл хүссэн өргөдөл /байгууллага, аж ахуйн нэгж бол албан бичгээр, иргэн бол өргөдлөөр /

  • Албан бичиг, өргөдөл хүсэлтээ бичихдээ  Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэст гэж хаяглах
  • Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэст хандсан албан бичиг, өргөдөлд тухай ажил үйлчилгээ явуулах чиглэл, байршил хаяг, утасны дугаарыг тодорхой бичсэн байх
  • Өргөдөл хүсэлтийг хүлээн авсан улсын байцаагч, төрийн байгууллагын ажилтан нар Монгол Улсын “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 16.1 дүгээр заалтын дагуу хүлээн авсанаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.
  • Ирүүлсэн хүсэлт, баримт бичигтэй танилцан байгууллага аж ахуйн нэгж, иргэний үйлчилгээ явуулж байгаа ажлын байр, тоног төхөөрөмжийг газар дээр нь үзэж шалгасны үндсэн дээр хамтарч нэгдсэн дүгнэлт гаргана.

2. Орон сууцыг өөр зориулалтаар ашиглах гэж байгаа бол Хотын ерөнхий менежерийн тушаал

3.Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах бол тухайн байгууллага, аж ахуйн нэгжтэй хийсэн гэрээ / нотариатаар батлуулсан/, тус барилгыг улсын комисс хүлээн авсан акт хувь

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Урьдчилсан хяналт хийлгэсэн баримт бичгийн бүрдэлт, улсын комисст авсан тухай акт /Шинээр нээж ажиллуулж байгаа газар, 2 давхараас дээш барилга, орон сууцны барилгад бол Нийслэлийн Засаг даргын захирамж гэх мэт/
    • Ажлын байрны технологийн байгуулалтын план зураг
    • Ажиллагсадын эрүүл мэндийн урьдчилсан шинжилгээнд хамрагдаж, тэмдэглэгээ хийлгэсэн дэвтэр
    • Техникийн нөхцлүүд / Дулаан хангамж, усан хангамж, бохир зайлуулах нөхцөл, хог хаягдлын гэрээ гэх мэт/ Байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, ердийн болон зохиомол агааржуулалтыг шийдсэн байдал
    • Хүнсний бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын дүгнэлт баталгаажилт / Импортын болон дотоод үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээ хийлгүүлж, гаргуулсан улсын байцаагчийн дүгнэлт /
    • Нийтийн хоолны газрууд, хүнсний худалдаа үйлчилгээний газруудын нэгж тоног төхөөрөмжийн хангамж хүрэлцээ, ноогдох талбайн хэмжээ гэх мэт.
    • Галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулсан байна
    • Технологийн дамжлага нь урсгал ажиллагааг хангасан байна
    • Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага MNS4588:2008 стандарт
    • Дэн буудал. Ерөнхий шаардлага MNS5738:2007 стандартыг хангасан байна.

Ажлын байран дээр байх ёстой бичиг баримт

  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээ
  • Улсын байцаагчийн дүгнэлт
  • Галын байцаагчийн дүгнэлт
  • Дотоод журам
  • Зочны бүртгэлийн дэвтэр
  • Ажилтантай хийсэн хөдөлмөрийн гэрээ
  • Ажилчдын ажлын байрны тодорхойлолт
  • Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн  гэрчилгээ
  • Тохижилт үйлчилгээний компанитай хийсэн гэрээ
  • Ажилчдын эрүүл мэндийн үзлэгт орсон тухай дэвтэр
  • Төлбөр төлсөн тасалбар / Bill /

Мөрдөж ажиллах хууль тогтоомж

.

1. Аялал жуулчлалын тухай хууль

2.Захиргааны  хариуцлагын тухай хууль.

3. Хүнсний тухай хууль.

4.Ариун цэврийн тухай хууль

5.Төрийн хяналт шалгалтын тухай хууль

6. Барилгын тухай хууль

7.Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага MNS4588:2008 стандарт

8.Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл,үндсэн шаардлага MNS 5927:2008 стандарт

9. Дэн буудал. Ерөнхий шаардлага MNS5738:2007 стандартыг хангасан байна.

10.Холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, заавар.

ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ОНЦЛОГ

Зочлох үйлчилгээний салбарын томоохон нэгжийн нэг нь зочид буудлын үйлдвэрлэлд бөгөөд энэ нь зочдын тав тухтай амрах, хооллож ундлах, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх зэрэг наад хэрэгцээ, хүсэл сонирхолыг хангах үйлчилгээтэй үзүүлэх үүрэгтэй бизнесийн байгууллага юм. Үйлчлүүлэгч нарт үзүүлэх үйлчилгээ нь тухайн салбарын хамгийн эхний үзүүлэлт болохын хувьд үйлчилгээний онцлогийн талаар товч зөвөлмж өгье.

Олон улсын зочид буудлуудын үйлчилгээний чанарын зэрэглэлийн  систем

  1. Од систем –Франц, Австри, Унгар, Египет, Хятад,Орос
  2. Үсгэн систем –Грек
  3. Титем систем- Итали
  4. Түлхүүр систем – Швед
  5. Дугаараар зэрэглэх систем- Итали
  6. Цэцгэн систем- Тайланд

Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зочид буудлын одны зэрэглэлийг өнгөрсөн оны байдлаар авч үзвэл” Од”-ны зэрэглэлийн шаардлага хангасан 55 зочид буудал ажиллаж байна.

1. Зөвшөөрөл хүссэн өргөдөл /байгууллага, аж ахуйн нэгж бол албан бичгээр, иргэн бол өргөдлөөр /

  • Албан бичиг, өргөдөл хүсэлтээ бичихдээ  Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэст гэж хаяглах
  • Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэст хандсан албан бичиг, өргөдөлд тухай ажил үйлчилгээ явуулах чиглэл, байршил хаяг, утасны дугаарыг тодорхой бичсэн байх
  • Өргөдөл хүсэлтийг хүлээн авсан улсын байцаагч, төрийн байгууллагын ажилтан нар Монгол Улсын “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 16.1 дүгээр заалтын дагуу хүлээн авсанаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.
  • Ирүүлсэн хүсэлт, баримт бичигтэй танилцан байгууллага аж ахуйн нэгж, иргэний үйлчилгээ явуулж байгаа ажлын байр, тоног төхөөрөмжийг газар дээр нь үзэж шалгасны үндсэн дээр хамтарч нэгдсэн дүгнэлт гаргана.

2. Орон сууцыг өөр зориулалтаар ашиглах гэж байгаа бол Хотын ерөнхий менежерийн тушаал

3.Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах бол тухайн байгууллага, аж ахуйн нэгжтэй хийсэн гэрээ / нотариатаар батлуулсан/, тус барилгыг улсын комисс хүлээн авсан акт хувь

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Урьдчилсан хяналт хийлгэсэн баримт бичгийн бүрдэлт, улсын комисст авсан тухай акт /Шинээр нээж ажиллулж байгаа газар, 2 давхараас дээш барилга, орон сууцны барилгад бол Нийслэлийн Засаг даргын захирамж гэх мэт/
  • Ажлын байрны технологийн байгуулалтын план зураг
  • Ажиллагсадын эрүүл мэндийн урьдчилсан шинжилгээнд хамрагдаж, тэмдэглэгээ хийлгэсэн хийлгэсэн дэвтэр
  • Техникийн нөхцлүүд / Дулаан хангамж, усан хангамж, бохир зайлуулах нөхцөл, хог хаягдлын гэрээ гэх мэт/ Байглийн болон зохиомол гэрэлтүүлэг, ердийн болон зохиомол агааржуулалтыг шийдсэн байдал
  • Хүнсний бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын дүгнэлт баталгаажилт / Импортын болон дотоод үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээ хийлгүүлж, гаргуулсан улсын байцаагчийн дүгнэлт /
  • Нийтийн хоолны газрууд, хүнсний худалдаа үйлчилгээний газруудын нэгж тоног төхөөрөмжийн хангамж хүрэлцээ, ноогодох талбайн хэмжээ гэх мэт.
  • Галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулсан байна
  • Технологийн дамжлага нь урсгал ажиллагааг хангасан байна

Согтууруулах     ундаа     худалдах, түүгээр      үйлчлэх     тусгай зөвшөөрөл олгох

  • Монгол улсын стандартын шаардлага хангасан, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны бүрэн дүгнэлт гарсан нөхцөлд байгууллага, аж ахуйн нэгжид согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоно.
  • Тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь зөвхөн засгийн газрын шийдвэрээр эрх авсан үйлдвэрүүдийн стандарт, чанарын шаардлага хангасан баталгаатай болон импортлохыг зөвшөөрсөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг явуулна.
  • Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгж нь энэхүү журмын дагуу хүсэлтээ хотын Захирагчийн ажлын албанд дараах бичиг баримт , дүгнэлтийн хамт ирүүлнэ.

- Улсын бүртгэлийн гэрчилгээ

- Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэсийн дүгнэлт /улсын байцаагчийн      дүгнэлт, стандарт үзүүлэлтийн дагуу баталгаажуулсан/

Согтууруулах  ундаа түүгээр үйлчлэхийг хориглох байршил

  • Хүүхдийн цэцэрлэг, сургууль, оюутан сурагчдын байр зэрэг хүүхдийн байгууллагын байр, клиник эмнэлэг, амбултори, сувиллын газар
  • Үйлдвэр, төмөр зам, нисэх буудал дахь зориулалтын бус байр, авто тээвэр шалган бүртгэх товчоод болон шатахуун түгээх станцын байр
  • Зориулалтыг өөрчлөн худалдаа үйлчилгээ гаргасан орон сууцны нэгдүгээр болон суурийн давхарт байгуулсан баар шөнийн цэнгээний газар
  • Бүх төрлийн худалдааны төвийн үйлчилгээний танхим буюу хашаанд түүнтэй шууд харьцах байр, өрөө тасалгаа
  • Гэр хорооллын айлын хашаан дахь амбаар мухлаг
  • Гудамж талбайд байрласан түргэн үйлчилгээний цэг, мухлаг, павильон
  • Худалдааны төв, дэлгүүр доторхи түрээсийн лангу, тасаг